Хэлэлцүүлэг нэртэй "Хэрүүл" үргэлжилж байна

img

УИХ-ын чуулганаар АН-ын  зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын чуулганы тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сайд нараас асууж хариулт өрнөж байна. Л.Болд: Миний ойлгож буйгаар нэг талд бэлэн мөнгө, нөгөө талд хувьцаа байгаа. Ялсан  нам дангаараа Засгийн газраа байгуулаад бэлэн мөнгөө тараагаад явж болох байсан. Гэхдээ өнөөдөр өвөрмөц нөхцөл байдалтай, байгалийн баялаг эдийн засгийн эргэлтэд орж байгаа нөхцөлд байдал улам бүрхэг болох байсан. Аль аль намын гишүүд хамтраад эрдэнийн хувийн төсөл өргөн барьсан. Гэхдээ энэ бол ажлын эхлэл. С.Ламбаа: Хамтарсан Засгийн газрыг байгуулсныхаа хувьд сайн ч бай муу ч бай хамтын хариуцлага хүлээнэ. Л.Гансүх: Сайдуудаас юу хийсэн  юу хийгээгүй вэ гэж асуух ёстой байсан. Сонгуулийн өмнөх улстөрөө ийм маягаар хийх гэж байгаа нь юу гэсэн үг вэ? С.Бямбацогт: Хамтарсан Засгийн газрын зургаан сайдын өргөдлийг хэлэлцэж байгаа болохоор асууж байна. Мөрийн хөтөлбөрийн хувьд хамтарсан Засгийн газарт ажилласан болохоор гарсныхаа дараа мөрийн хөтөлбөр биелсэн гэж ярих байх гэж ойлгож байна. Түүнээс манайх биелсэн, биелээгүй гэж ярихгүй гэж бодож байна. Х.Баттулга: Гэрээ байгуулсан хоёр нам гэрээгээ дүгнэх ёстой. 2011 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн орон сууцны судалгаа гэж бий. Шинээр барьсан 20-иод мянган орон сууц ашиглалтад орсон. Энэ яаман дээр худлаа ярих худлаа мэдээлэл өгөх боломжгүй онцлогтой. Харин манай нам ингэсэн, танай  нам ингэсэн гэх зүйл яригдахгүй байх. Д.Тэрбишдагва: Долдугаар сарын нэгний хэргийг дотроос хамжсан гэж АН-ын дарга хэлсэн. Юу хийсэн юм бэ? Хамтарсан Засгийн газраас гарахдаа сонгуулийн дараа эргээд хамтарна гэсэн тохироо байна уу? Ерөнхий сайдаа хамтарсан Засгийн гаүзрын мөрийн хөтөлбөрөөр явж байна. Энэ хөтөлбөрөөр явах уу дангаар байгуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр явах уу? Н.Алтанхуяг: Ер нь дүн нуруугаар болсон юм бий. Мөн болоогүй зүйл бий. Ардчилсан хувьсгал ялаад 20 гаруй жил болж байна. Хамтраад 306 жил явсан чинь буруу бүхнийг хийсэн мэтээр ярьдгаа болих хэрэгтэй. Долдугаар сарын 1-ний хэрэг шийдэгдээгүй хэвээр байгаа.  Засгийн газраас оролцох зүйл алга. Хамтраад хийж чадаагүй зүйлээ хийж чадаагүй гэдгээ үнэнээр хэлнэ. Эцсийн шийдвэр олонхийн хүслээр гарч байгаа шүү дээ. Олон жил хамтарчихаад жижиг сажиг юм ярьмааргүй байна.  Цаашдаа хамтрах тухай би юу ч яриагүй. Ярьсан хүмүүсээс асуу. С.Батболд: Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ихэнх нь биелсэн. Нийтлэг бөгөөд улс орны хамгийн чухал асуудал нь хэрэгжсэн. Монгол Улсын дөрвөн жилийн ажил амьдралыг урагшлуулах үйл ажиллагааны хөтөлбөр. Энэ хөтөлбөрөө л сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд дуусгана. Ийм зорилт дэвшүүлж ажиллана. Ч.Сайханбилэг: Миний хэлсэн санаа нь стандарт бус олон улсын жишигт байдаггүй зүйл хийчихсэн мэт яриад байхаар нь дэлхийн жишгийг хэлсэн. А.Тлейхан: Хамтарсан Засгийн газрыг УИХ чадлаараа дэмжиж ажилласан. Нийгэмд иргэдийн амьдралын түвшин сайжирснаар эдийн засаг сайжирлаа гэж хэлж болохгүй. Мөрийн хөтөлбөрийн 2,2-ын 3-т байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил дутуу үлдэж байна. Эхэд урамшуулал олгох асуудалд ямар байдлаар хандах юм бэ? Шинэ бүтээн байгуулалт санхүүгийн байдлаасаа болоод биелэсэнгүй гэж байна. Юунаас болж мөнгө саатсан юм бэ? Н.Алтанхуяг: Тавантолгой ажиллаад эхэлсэн. Цанхын хэсэгт Эрдэнэс Тавантолгой ажиллаад  нүүрсээ гаргаад эхэлсэн. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Оюутолгой, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах  ажил биелсэн. Харин гадаадын зах зээлээс хөрөнгө татах ажлыг Засгийн  газраас ажлын хэсэг байгуулагдан би ахалсан. Ажлын хэсгийнхэн  хэлэлцээр хийх гадаадын консерциумынхантай хэлэлцээр хийгээд ирж танилцуулсан. Энийг Аюулгүйн зөвлөл дээр яригдаад тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Энэ ажил огт зогсоогүй хэрэгжээд явж байгаа. Эхийн мөнгө гээд баахан мөнгө яриад байгаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг дааж давшгүй мөнгөний амлалтыг дийлэхгүй байна. Гишүүд өчнөөн хэмжээний зарлагатай хууль санаачилж байгаа нь ард түмнээ бус сонгуулийн шоугаа бодсон хэрэг гэж ойлгож байна. Яах гэж төсөв баталсан юм. Хууль санаачлагч төсөв баталж байхад юу хийж байсан юм. Х.Баттулга: Хөгжлийн банкны үйл явцтай холбоотойгоор энэ ажил удааширсан. Энэ кабинет нэг дуугаар нэг бодолтой явна гэж бодож байсан. Д.Ганхуяг: Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хамгийн гол нь байгалийн баялгийг тэгш хуваарилах байсан. Энэ ажил хийгдлээ. УИХ-аас 39 дүгээр тогтоол гаргаж өгөөд байхад Тавантолгойн  ордыг эргэлтэд оруулах ажил Оюутолгойгоос  өмнө  явуулчихсан байсан .  Яагаад яваагүй юм бэ? Нефтийн үнэ өссөн нь Засгийн газар хуулиа хэрэгжүүлээгүйгээс болсон. С.Батболд: Засгийн газрын зүгээс 15 стратегийн ордыг оруулах ажлыг шахаж шаардаж байгаа. Яриа хэлэлцээр амаргүй  байгаа гэж  ажлын хэсэг  хэлж байсан. С.Баярцогт: Оюутолгойн гэрээг байгуулахдаа 57 дугаар тогтоолыг бүрэн биелүүлсэн. Дараа нь  Монгол Улсын эзэмшлийг 50 хувьд хүргэх, нөөц ашигласны төлбөрийг авах зэрэг шаардлагын  дагуу хэлэлцээр хийсэн. Одоогоор хөрөнгө босгож байгаа болохоор  гэрээнд өөрчлөлт оруулах болоогүй гэж хэлсэн. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mn:
Suhbaatariin hushuug nuraaya..Ene zarim hund galzyy met sonsogdoh baih . Gehdee Kommunistyyd tend ochij zalbirch murguj bna. Yag l NazI shig .Tuuh tugsgul baidag. EX kommunistyyyd buhniiig uurtuu hamaaryylah gej zavaar ch baina. Erh chuluunii talbaig hurtel uurtuu hamaaaryylj hushuu bosgoj Hurelseh ni neelt hiisen . Zalyychyydaa. Bidnii hiisen ardchilal bolgoniig umchluh geed baina. Ted zavaan kommynistyydiin beleg temdegiig nyraah heregtei bna. Tegj baij l tuuhiig uneneer harj yarij ehlehgui bol (Suhbaatar ni Stalin Choibalsan nariin zohioson baatar shuu dee) bid nar zohiomol gedgiiig ni medseer baij hydlaa tstetseg urguj baigaag shoolj harj syymaargui bna.
2012-01-21
ганаа:
ман-ынхан хамтарсан зг гэж байгаагүй гэх юм ан-ынхан гэрээт засгийн газар гэх юм ерөөсөө хууль ёсны засгийн газар байсан юм уу эргэлзэж эхэллээ зүгээр л алтангадас бүлэглэлийн болон алигархуудын зохион байгуулсан тэдэнд үйлчилж төсөл луйвардаж ард түмний эд баялгыг хувааж авах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн цуглуулга байсан юм биш үү
2012-01-20