ШУУД: Шинээр 512 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
2021-05-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.12/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 512 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 46 448  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  464 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт байна. Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Орхонд 5, Сэлэнгэд 7, Хэнтийд 1,  Төв аймагт 3, Өвөрхангайд 11, Говь-Алтайд 11, Завханд 7, Увс аймагт 3 тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1503 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35 733  болж байна. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 184 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 21-нд 55 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 27-нд 47 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 29-нд 77 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 01-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 05-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан 

 

Өнөөдрийн байдлаар 4806 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2631 хүн хөнгөн, 1506 хүндэвтэр , хүнд 548, маш хүнд 121 хүн байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
( урьдачилж таамаглаж бсанаар ) МАН-ын хүчин чармайлтын үр дүнд тоо нь багасаж бна шүү ккк..
2021-05-12