Ц.Оюунгэрэл “Иргэний оролцооны нэгдэл” нам байгуулснаа зарлалаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр АН-аас гарч буйгаа мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр “Иргэний оролцооны нэгдэл” нам байгуулснаа дөнгөж сая зарлалаа.
Ц.Оюунгэрэл "АН-д шинэчлэл хийх гэж 10 жил зүтгэсэн ч хүссэн шинэчлэлээ хийж чадсангүй. Улс төрд 30 жил явсныхаа дараа эргээд харахад улс төр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн монополь орчин хэвээр байсаар байгаа нь цаашаа энэ дүрмээр улс төр хийхэд хангалтгүй санагдлаа.
Тиймээс залуустаа улс төрийн шинэ платформ байгуулж өгөхөөр шийдэж, шинэ нам байгуулахаар боллоо. Өнөөдөр надад "Иргэний оролцооны нэгдэл" гэдэг нэрийг баталгаажуулж өгсөн. АН-тай адилхан баруун чиглэлийн намыг байгуулна. Хүний эрхийг дээдэлдэг залууст, малчдад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үүд хаалгаа нээж байна. Өнгөрсөн 10 жилийн турш хийх гээд чадаагүй реформыг хийхийг зорьж байна" хэмээн мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ