ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болно

img

 

ЭЕШ-ын бүртгэл, суудлын хуваарь, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

 

-ЕБС-ийн сурагч нар гурван төрлийн шалгалт өгдөг. Тодруулбал, анги дэвших, улсын шалгалт, ЭЕШ юм. Цар тахлын үед боловсролын салбарт нилээдгүй хүндрэл, сорилт үүссэн. Засгийн газрын хуралдаанаар ЭЕШ өгөх сурагчдаас Монгол хэл,бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ сарын 17-ноос 12-р ангийн сурагчдад танхимын давтлагыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол Улсын хэмжээнд 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоо руу шилжүүлнэ. Энэ нь 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдэд маш том боломж юм.

 

Багш нарын 80 хувь вакциндаа бүрэн хамрагдсан. ЭЕШ авах багш нарт онцгойлон анхаарч, бүрэн вакциндаа хамрагдсан багш нарыг шалгалтад оруулах зохион байгуулалтыг хийж байна.  18-аас дээш насныхан вакциндаа бүрэн хамрагдана. Тухайлбал, 19 нас хүрсэн 13636, 18 настай 28082 төгсөгч байгаа.

 

Мөн нийт дүнгээрээ 15-17 настай 1700 орчим төгсөгч байна. Тэднийг вакцинжуулахад УОК, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу 12-аас дээш насныхныг вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд хийнэ. Энэ жил нэлээн том хоцрогдол үүссэн учир бэлтгэл чухал байгаа. Багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах боломжийг өгөх ёстой. Зөвлөгөө зөвлөмж өгч байгаа. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-02