ШУУД: Шинээр 585 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.13/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 585 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 47 033  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  478 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт, 1 нь зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Дархан-Уул аймагт 2,  Орхонд 8, Сэлэнгэд 5, Төв аймагт 33, Сүхбаатарт 4, Дорноговьд 3,Говь-Алтайд 8, Завханд 32, Увс аймагт 1, Ховд аймагт 1,Өвөрхангайд 9 тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1548 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 37 281  болж байна. Коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 193 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 15-нд 69 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 23-нд 86 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар  сарын 10-нд 88 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 19-нд 64 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 30-нд 80 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар  сарын 02-нд 91 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар  сарын 02-нд 69 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар  сарын 08-нд 88 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 24-нд 66 настай эмэгтэй онош батлагдсан

 

Өнөөдрийн байдлаар 4525 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2444 хүн хөнгөн, 1451 хүндэвтэр , хүнд 514, маш хүнд 116 хүн байна. 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaduur shinjilgee avahgui bna ene too unen garah uu
2021-05-13
Зочин:
Эдний ихэнх нь нас нь жаал явсан хүмүүс байна. Үр хүүхэд нь хариуцлагагүйтэж хөгшчүүлдээ халдвар авчирсан байх даа.
2021-05-13