Н.Ганибал: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн бүртгэлийг хянана

img
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн суултаа зогсоож, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан улс төрийн зөвшилцөл хийж, зарим хууль тогтоомжид хяналт тавин ажиллахаар болсон билээ.  Ажлын хэсгийн дэд ахлагч Н.Ганибалаас ямар хуулиудад хяналт тавьж, өөрчлөлт оруулах талаар тодрууллаа. 

 

-Зарим хууль тогтоомжид хяналт тавих ажил ямар явцтай байна вэ?

 

-Манай бүлгийн зүгээс таван асуудлыг тавьсан. УБЕГ, Улсын дээд шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа хянах,  АТГ  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргах саналыг тавиад байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

 

Шинэчилсэн хуулиар АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд томилдог болсон. Тиймээс Засгийн газрын харьяа  байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар бүртгэл хэрхэн явагдаж байна вэ гэдгийг хянана. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавьсан учир хуулийн үйлчлэх хугацаа  түдгэлзсэн байгаа.  

 

-Ажлын хэсэг ямар асуудлуудад шийдэл хүрээд байгаа вэ, дахиж хуралдсан уу?

 

-Эхний хуралдаанаас хойш албан бусаар санал солилцсон. Өнөөдөр хуралдахаар товлоод байна.

 

-Ажлын хэсэг дүгнэлтээ ямар хугацаанд гаргах вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанаас өмнө тодорхой асуудлуудаар дүгнэлт гаргаж амжих уу?

 

-Хугацааны асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ.

Н.Нягт 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Хүүе Галиндав аа архи бага уугаарай,чуулган дээр улаан согтуу ТВ-р гарсан шүү.Өө тийм ГАНИБАЛ шүү.Галиндэв гэж Ерөнхийлөгч нэр хайрласан.
2021-05-13
zow
2021-05-13
Зочин:
Галиндэв үү кккк
2021-05-13
Huue Shine Hyylaarai bol Odoo baina Erunhiilugchun Hoer -2 jilen Tutuu yum bainlee shuu ! Yag Shine Hyyliindaa 6 - jil gesen bainlee shuu ! Asuudaltai yum bainlee shuu !
2021-05-13
Зочин:
Өөрсдийгөө хянах чадваргүй хүний заавраар ажилладаг утсан хүүхэлдэймөөрийн толгойгүй хүмүүс хууль хяналаа юу.
2021-05-13
Зочин:
Өөрсдийгөө хянах чадваргүй хүний заавраар ажилладаг утсан хүүхэлдэймөөрийн толгойгүй хүмүүс хууль хяналаа юу.
2021-05-13
Зочин:
Өөрсдийгөө хянах чадваргүй хүний заавраар ажилладаг утсан хүүхэлдэймөөрийн толгойгүй хүмүүс хууль хяналаа юу.
2021-05-13
нэг их хууль ярьсан хүн. Нутаг оронд нь хууль гууль болж байгааг мэдэхгүй бурах юмаа. Ийм л хоёр гурван амтай новшнууд
2021-05-13