М.Тулгат: 10 их наядын төлөвлөгөө социализм руу ухрахад чиглэж байна

img

 

АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга М.Тулгат: 

 

-Нэг жилийн хугацаанд хөл хорио тогтоож, цар тахалд бэлдэж байсан нь туйлын хангалтгүй болох нь тодорхой болж байна. Цар тахлын үеэр зарцуулсан 5.1 их наяд, гаднын тусламжийн 659 сая ам.долларын зарцуулалт одоог хүртэл шилэн биш байна. Манай улс 2020 оны төсөвт тодотгол хийхгүй явсаар байгаад цаг үеийн нөхцөлд тохироогүй ашиггүй зардал их гаргасан. 2021 оны эхний саруудад энэ байдлаар давтагдсаар байна. 10 их наядын төлөвлөгөө нь социализм руу ухрах, хувийн байгууллагуудыг хязгаарлах, сонгогчдын саналыг худалдаж авахад чиглэж байна. Улсын нийт гадаад өр 32.2 тэрбум ам.доллар болж өссөн байгаа нь өмнөх улирлаас өссөн байдалтай байна. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа маш олон төсөл хөтөлбөр зогссон гэлээ. АН-ын тамганы асуудал маргаантай байгаа. Тэрбээр энэ талаар:

 

-Нам гэдэг бол зөвхөн гэрчилгээ, тамга биш. Итгэл үнэмшилтэй хамтын оролцоо. Зөвхөн дарга гэж бичигдсэнээр биш хүлээн зөвшөөрөгдсөнөөр лидер болдог. Бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүх талаар хичээж ажиллана гэв. 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ард:
Энэ залуу дарга болж чадах шинж бүрдээгүй хүн байна даа. Удахгүй нь янз нь. Даргыг чинь хүчээр биш эвээр хийдэг юм шүү дээ!
2021-05-14
Энэ өмхий хужаа болио одоо
2021-05-14
их мэдэмхийрвээ тэгвэл дэлхийд социализм тогтож байгаа юм байна
2021-05-13
АНхаар:
АН хоёр хүнийг сонгуульд оруулах гэж чихэж байгаа нь олон түмнийг мөн наад тал нь хоёр хуваах бодлогын илрэл мөн үү?! Одоогийн АН төр баривал Монгол лав хэд хуваагдах юм байна, тийм үү?
2021-05-13
зочин:
Энэ тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн "ЛИДЕР" нь болж байна уу, "ЛОЙДОР" нь болох уу.
2021-05-13
Өвгөн:
Энэ өгөрт улс жаахан үйлдвэрлэлтэй байх, мөн хүчгүй байх хэрэгтэй юм байхдаа, соц гэдэг юм аль эрт байхгүй шүү дээ. Хүний толгой дээрх өвс харагдаад өөрийн толгой дээрх үхэр байдгүй хэ.
2021-05-13
Хуцалгүй намаа цэгцэлж төрийн ажил та нарт падлий байхгүй
2021-05-13
Tanai ah narjinj heruul hiij uralzsaar odoo namjin 2 huwaagdaad duusj bn heruuliin buzar bolj bn shu dee ter n yahuu iihuu ardiin namtaiga hun namtagaa ytiltcaajee begs uhsj baihaar
2021-05-13
Ta nar odoo yu yriad bga ym be kommunizm ruu uharlaa geed bh ym ta nar dandaa hudlaa heruul hiij bh ym ah naraasa eereer ywaajee heruul hiiij 30 n jil bolson tanai nam ulsad hiisem ym bgui shu dee eeersdeel bayjij tundiisen unen shu de dari suhbaatar helj bga biz de arai ondoo arga baril alag uu zailuul daa
2021-05-13