Эрдэмтэд бодлын хүчээр үг бичих интерфейс боловсруулжээ

img

Үзэг барьсан гарын хөдөлгөөнийг бодолдоо дүрсэлмэгц үүнийг дэлгэцэн дээр үг үсэг болгон хувиргах интерфейсийг Америкийн эрдэмтэд боловсруулжээ. Тэдний хийсэн судалгааны үр дүнг Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. 

 

Энэ бүтээл нь гэмтэл эсвэл хүнд өвчний улмаас хөдөлж чадахгүй болсон гараараа үсэг бичихтэй холбоотой зэрэг дадал болсон хөдөлгөөнүүдийг бодол санаандаа ургуулан төсөөлж чаддаг өвчтөнүүдтэй харилцах боломжийг олгох юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн эрдэмтэд тархинд суулгасан бичил мэдрэгчүүдийн тусламжтайгаар тархины идэвхжлийг тайлж, түүнийг текст болгон хувиргаж чадсан байна. Энэ нь хөдөлгөөнийг төсөөлөн бодож маусыг хөдөлгөн, тохирох тэмдэгтийг олох ажиллагаан дээр суурилагдсан өмнөх аргуудаас илүү үр дүнтэй гэж эрдэмтдийн судалгаанд онцолжээ. Өмнө нь ийм байдлаар "бодлын хүчээр үг бичихэд" минутад 40 тэмдэгт бичиж дээд амжилт тогтоож байсан бол одоо 90 тэмдэгт бичиж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ