Энэ жил ЭЕШ-ыг улсын хэмжээнд 50 байранд зохион байгуулна

img

 

ЭЕШ-ын бүртгэл, суудлын хуваарь, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.

 

БҮТ-ийн захирал Л.Ганбат:

 

-БҮТ-өөс ЭЕШ зохион байгуулах бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Ерөнхийдөө ЭЕШ-ыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж ойлгож болно. ЭЕШ-ыг улсын хэмжээнд долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна. Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын 60-70 хувь нь Математик, Англи хэл, Нийгмийн ухааны мэдлэг хичээлийн сонгожээ. ЭЕШ-ын шударга , үнэн зөв зохион байгуулахын тулд БҮТ, ЦЕГ, ТЕГ-ын тусгай шуудангийн албатай хамтран аюулгүй байдлыг хангахад ажилладаг. Тиймээс сэдэв даалгавар задрах зэрэг сөрөг үр дагавар гарах боломжгүй. Энэ жил ЭЕШ-ын сэдэв даалгаварт тусгайлан ач холбогдол өгч, зохицуулалтуудыг хийсэн. Даалгаврын агуулгын хүрээг гаргаж өгсөн. ЭЕШ бүртгэл дууссан учир тавдугаар сарын 20-ноос суудлын хуваарь зарлана.  Энэ жил ЭЕШ-ыг улсын хэмжээнд 50 шалгалтын байранд зохион байгуулна. Мөн шалгалтын байр бүрд тусгай байр бэлдэнэ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ