Аврах алба руу 9000 удаа залгасан эр торны цаана суув

img

Испанийн 49 настай иргэн тусгай дугаарын операторуудыг зүй бусаар хэл амаар доромжлохын тулд хоёр жилийн туршид цагдаа, шуурхай албадын утас руу залгасныхаа төлөө баривчлагдсан талаар Sun Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх этгээд 2019 оноос хойш 091, яаралтай тусламжийн 112 утас руу 9000 удаа залгасан байна. Гэхдээ тэрбээр нэг ч удаа тусламж шаардлагатай нөхцөл байдалд орж байгаагүй гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна. 

 

"Утасны операторууд зүй бус харилцаж байгаа иргэнд яаралтай тусламж шаардлагатай байгаа хүмүүст зориулсан тусгай дугаар руу залгаж ачаалал үүсгэхгүй байхыг удаа дараа сануулсан" хэмээн цагдаагийнхан мэдэгджээ.

 

Гэсэн ч 49 настай эр тэдний шаардлагыг үл тоомсорлон, залгасаар байсан тул цагдаагийнхан түүнийг баривчлан саатуулахаас аргагүй болсон гэнэ. Түүний эсрэг хэрэг үүсгэсэн бөгөөд гурван сараас нэг жилийн хугацаанд шоронд хоригдож болзошгүй аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ