БНХАУ-д байгальд ээлтэй машины борлуулалт эрс өсжээ

img

Хятадад 2021 оны эхний дөрвөн сарын хугацаанд байгальд ээлтэй автомашины худалдаа эрс өсчээ. Энэ талаар Хятадын автомашин үйлдвэрлэлийн холбооноос гаргасан тайланд дурдсан байна.

 

Тайланд өгүүлснээр, энэ оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд БНХАУ-д эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг 732 мянган автомашин худалджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 249,2 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн сард үйлдвэрлэх байгальд ээлтэй машин үйлдвэрлэлийн хэмжээ ч дээд амжилт тогтоосоор байгаа бөгөөд сүүлийн саруудад 200 мянган нэгжээс дээш машин үйлдвэрлэгдэж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Хятадын эрх баригчид байгаль хамгаалах, орчны бохирдлыг бууруулахад чиглэгдсэн олон арга хэмжээ төлөвлөж байгаагийн дотор 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашинуудын борлуулалтыг бууруулахаар төлөвлөж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу, 2035 оноос эхлэн шинэ автомашинуудын 50 хувь нь шинэ эрчим хүч буюу цахилгаан, хос хөдөлгүүртэй, үлдсэн 50 хувь нь дотоод шаталтын хөдөлгүүрийг өөр хөдөлгүүртэй хослуулсан автомашин байхаар тооцоолжээ.

 

Мөн 2035 оноос эхлэн гагцхүү хос хөдөлгүүртэй машин борлуулахыг зөвшөөрөх бөгөөд дан бензин эсвэл дизель хөдөлгүүртэй машиныг Хятадад худалдаалахыг хориглох юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ