Хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн компанид 50 сая долларын торгууль ногдуулжээ

img

Австралийн холбоо харилцааны томоохон компани болох Telstra хэрэглэгчдээ хуурч, тэдэнд гар утасны хэт өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 50 сая австрали доллар (shuud.mn: монгол мөнгөөр 101,8 тэрбум төгрөг)-аар торгуулахаар болжээ. Энэ талаар Австралийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын комисс мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Telstra компани Австралийн гурван бүс нутагт 108 үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчдийг хууран мэхэлснийхээ төлөө 50 сая австрали доллар төлөх ёстой гэж Холбооны шүүх шийдвэрлэсэн. 2016 оны нэгдүгээр сараас 2018 оны наймдугаар сарын хооронд тус компани үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг ойлгоогүй, бодит өртөгийг мэдээгүй хэрэглэгчдэд үйлчилгээгээ тулгаснаар хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Австралийн хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн" хэмээн комисс мэдэгджээ.

 

Хэрэглэгчийг хууран мэхэлж байгааг компанийн удирдлагууд мэдсэн ч хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоогүй гэж комисс онцолсон байна. Мөн Telstra компанид оноосон торгууль нь Австралийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй торгууль бөгөөд "ичгүүр сонжуургүй гэж нэрлэж болохоор компанийн үйлдлийн хувьд тохирсон торгууль" гэж комиссын дарга Род Симс мэдэгджээ.

 

Ийнхүү асар өндөр торгууль төлөх болсон компани 20 сарын туршид Австралийн уугуул  аборигенчуудад хэт өндөр үнэтэй дараа төлбөрт үйлчилгээ үзүүлж байсан гэнэ. Компанийн ажилтнууд аборигенчуудыг уншиж чаддаггүй, англиар муу ярьдагийг нь ашиглан тэдэнд "бараг үнэгүй үүрэн холбоо, интернет үйлчилгээтэй" хэмээн амлаж, зарим тохиолдолд нэг хүнд хэд хэдэн үйлчилгээний төлбөр давхардуулан бодож, их төлбөр нэхэмжилдэг байсан аж.

 

Хууртагдсан хэрэглэгчдийн ихэнх нь ажилгүй, тэтгэвэр, тэтгэмжээр л амьдардаг байсан тул тэдний үйлчилгээ авсан өр төлбөр 7,5 мянган австрали доллар болтлоо өсч, улмаар өр барагдуулагчдад шилжсэн байна. Нийтдээ ийм үйлчилгээний улмаас 108 хэрэглэгч хууртагдан хохирчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Их л муу орчуулж дээ.
2021-05-13