Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ

img

 

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцсэн байна. Ц.Анандбазар гишүүн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх асуудалд холбогдож, иргэн Б.Сүндэръяа хуулийн байгууллагад гомдол гаргасан. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

 

МАН-ын дүрэмд Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах зэрэг эрх үүрэгтэй юм. 

Н.Нягт 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

улаан хоолой:
эр хүн ууж иддэг, унжиж явдаг улаан хоолойносоо болдог юм даа. тийм хүн бол ухаангүй малтай адилхан
2021-05-15
Зочин:
Одоо цагт намд орох гарах шийтгэл биш.ИХ-с түтгэлзүүлэх хэрэгтэй.
2021-05-14
zotsin:
man nam bol bandashnii nam, jdu giin nam ,jaran terbomiin nam , hotiin gazar eh baylagiig tsulvsen nam, offshore nam .
2021-05-13
Зочин:
Хүрэлсүх худлаа жүжиглэж байгаан. Сонгуулийн өмнө худлаа арга хэмжээ авч байгаа дүр эсгээд дараа нь зүгээр л өнгөрнө.
2021-05-13
Irgen:
Ikh khurlyn gishuunees tataach,
2021-05-13
Хуурандаа Хүрэлсүх Ананд бузар хоёр:
Одоо Нам хамаагүй болчихлоор улам цааш яргаад байна биз дээ. Бас л ... Сайн тооцож байгаам шүү.
2021-05-13
Тэгвэл АН руу орчихооч Ганбаатар Алтанхуягын араас. Цагтаа зарим нэг хүн МАН аас АН руу орж л байсан дөө.
2021-05-13
Зочин:
Болж дээ. Тэгээд шалгуулаад шийтгээч муу босоо ороолон, боовоо захирдаггүй шар сэмжилсэн новшнуудыг ингэх хэрэгтэй. Тэр Сү сүгийг бас МАН-аас нь хөөгөөд шалгуулаач чаддагийн бол МАНуухайнууд аа.
2021-05-13
МАН-аас түдгэлзэх тийм том шийтгэл юм уу УИХ-аас түдгэлзүүлээч дээр Сү: Батболдоо намаасаа хөөж гишүүнээс нь эргүүлэн татаач
2021-05-13
Зүгээргүй л байж дээ.
2021-05-13
Ар араасаа:
Зөв,ингээд ар араасаа цувраад бай, МАН-ынхан. Хүн үлдэх юм уу, энэ УИХ- д чинь,
2021-05-13
бузаруу, базаруу гэдгээ тогтоолгодоо
2021-05-13
Ан:
Сү Батболд Ганбаатар Алтанхуяг нарыг бас түтгэлзүүл
2021-05-13
Зочин:
Бараг зов доо шалгуулаад унэн зовоо олох хэрэгтэй дээ энэ нохор ер нь маш худалч хун дээ яагаад Булганыхан сонгосон юм бол доо монгоор л гарсан байх даа
2021-05-13