Израиль: Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлэн гэв

img

Даваа гарагт Палестин, Израилийн хооронд сөргөлдөөн хурцадсанаас хойш Газын зурвасаас 1600 гаруй пуужин харвасны 400 нь Газын зурваст унасан гэж Израилийн Батлан хамгаалахын армийн хэвлэлийн төлөөлөгч Йонатан Конрикус мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Израилийн арми хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлэн ч одоогоор тушаал аваагүй байгаа гэнэ.

 

"Израилийн нутаг дэвсгэр рүү нийтдээ 1600 гаруй пуужин харвасан. Эдгээрээс 400 орчим нь Газын зурвас дотроо унасан" хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Үүний хариуд Израилийн цэргийн алба хаагчид Газын зурвас дахь "ХАМАС" болон "Исламын жихад" бүлэглэлүүдийн цэргийн байд 600 орчим цохилт өгсөн гэж армийн төлөөлөгч мэдэгджээ. 

 

Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, сөргөлдөөн эхэлснээс хойш зургаан энгийн иргэн, нэг цэргийн алба хаагч амиа алдсан байна. Харин Газын зурваст Израилийн талын цохилтын улмаас 67 хүн амиа алджээ.

 

Одоо Израилийн арми хуурай замын цэргийн ажиллагаанд бэлдэж байгаа ч тушаал хараахан ирээгүй гэдгийг Израилийн армийн төлөөлөгч мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Израйль үнэндээ хасуулсан бна лээ. Тэгээд олон пуужин устгасан гэж худлаа мэдээ тараагаад.
2021-05-13