ВИДЕО: Вакцинжуулалтын ажил орон нутагт сайн явж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт боомтод ажиллаж байна. Аймгийн удирдлагууд нөхцөл цаг үеийн нөхцөл байдлаа танилцуулж, ажлаа тайлагнав. Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, КОВИД-19-ийн халдварын цар тахлын эсрэг дархлаажуулалтын явцтай танилцлаа. Тус боомтын нэгдсэн эмнэлгийн барилга олон жил болж, шинэчлэх шаардлагатайг дурдаж байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Вакцинжуулалт сайн явж байна. Вакцинжуулалтын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч нарын урамшууллын тарифыг хийсэн. Энэ нь өөрөө эрүүл мэндийн салбарынхныг сэдэлжүүлсэн арга хэмжээ болсон. Нөгөө талаас вакцинжуулалтад хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөг олгосон нь зөв арга хэмжээ боллоо. Орон нутагт явахад хэрэгжилт сайн байна гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ