ШУУД: Шинээр 515 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.14/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 515 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 47 548 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 472 нь Улаанбаатар хотод, 43 нь орон нутагт, байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт 2, Орхонд 12, Сэлэнгэд 4, Булганд 1, Төв аймагт 11, Говь-Алтайд 4, Завханд 1, Увс аймагт 1, Баян-Өлгийд аймагт 1,Өвөрхангайд 3, Хэнтийд 3 тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1049 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 38 330 болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 200 болж байна. Тухайлбал,
-
Тавдугаар сарын 12-нд 61 настай эмэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 10-нд 81 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 28-нд 68 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 29-нд 73 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 27-нд 53 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 29-нд 66 настай эмэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 12-нд 45 настай эмэгтэй онош батлагдсан
Өнөөдрийн байдлаар 4434 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2348 хүн хөнгөн, 1454 хүндэвтэр , хүнд 512, маш хүнд 120 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ