COVID-19: Хятадад сүүлийн 22 өдрийн туршид анх удаа дотоодын халдвар илэрчээ

img

БНХАУ-д сүүлийн 22 өдрийн хугацаанд анх удаа COVID-19 -ийн дотоодын халдвар бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Улсын хороо мэдээлснийг Жэньминь жибао сонин мэдээлжээ

 

Тодруулбал, Аньхой мужид дотоодоосоо халдвар авсан хоёр өвчтөн бүртгэгдсэн байна. Энэ бүс нутаг цар тахлын үеэр халдварын эрсдэл хамгийн бага нутгуудын тоонд багтаж байлаа. Халдвар авсан хоёр хүний нэг нь хилийн чанадаас Далянь хотод ирсэн хүмүүстэй хавьталд орсон нь тогтоогджээ. Халдварын анхдагч эх үүсвэрийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд өвчилсөн хүмүүстэй харьцсан 220 хүнийг хатуу хөл хорионд оруулсан байна.

 

Халдварын өөр тохиолдлууд нь мужийн төв болох Хэфэй, Люань хотуудад бүртгэгджээ. Хоорондоо 30 км орчим зайтай оршин энэ хоёр хотод нийт 13 сая хүн амьдардаг юм.

 

Энд дуулгахад, коронавирусийн халдварын анхны голомт болж байсан Хятадын нутаг дэвсгэр дээр одоо халдвар тархах эрсдэлийн төвшин бага байгаа. Сүүлийн хоногт халдварын 29 тохиолдол бүртгэгдсэнээс 27 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа гэнэ. Эмнэлгүүдэд 285 өвчтөн эмчлүүлж байгаагийн ихэнх нь хилийн чанадаас иржээ.

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huj:
хужаа бол хужааа бүх короногиин дэлхиин бүх орон буцааж өг лалруудад
2021-05-17
ази европод байгаа ану цэргүүдийн дунд тархи гэмтээдэг айхтар халдварт өвчин гарч 130 хүн өвчилжээ
2021-05-14