ВИДЕО: Ц.Чинбаяр нарт Хүний гавьяат эмч цол хүртээлээ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон медаль гардуулж байна.

Гэрэл зургуудыг MPA.mn

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын голомтод амь нас эрүүл мэндээ үл хайрлан, эмчийн тангаргаа чанд сахин ажилласан дараах нэр бүхий эмч, сувилагч нарт Монгол Улсын гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:

 

  • Хэнтий аймгийн Биндэр сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч Дашжамцын Алтантуяа,

  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч Жамбалдоржийн Ариунаа,

  • Нийслэлийн Өргөө амаржих газрын их эмч Очирпүрэвийн Баянжаргал,

  • “Содмед” эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Зундуйн Бямбаа,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын их эмч Очирын Ганбат,

  • “Грандмед” эмнэлгийн зөвлөх их эмч Давгасүмбэрэлийн Гончигсүрэн,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирусологийн лабораторийн эрхлэгч Бадарчийн Дармаа,

  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Намжилын Жамган,

  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч Дорлигийн Жаргалсайхан,

  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Содномбалжирын Занаа,

  • “Мангут” эмнэлгийн ерөнхий эмч Үенхүүгийн Зуунай,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын их эмч Цэдэн-Ишийн Ишдорж,

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Аацангийн Оюунчимэг,

  • Цэргийн төв эмнэлгийн ахмад эмч Батсуурийн Оюунцэцэг,

  • “Дангал” эмнэлгийн ерөнхий эмч Режавын Пашка,

  • Ач анагаах ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч Сугарын Пүрэвсүх,

  • Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Базарсадын Уранчимэг,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаяр,

  • АШУҮИС-ийн багш Сандагийн Эрдэнэ,

  • Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Бүдийн Эрдэнэбилэг,

  • Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Янсангийн Эрдэнэ-Очир нарт тус тус хүртээлээ.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  • Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Догсомын Амаасүрэн,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ахмад эмч Амаржаргалын Амбасэлмаа,

  • Хавдар судлалын үндэсний төвийн сувилагч Доржийн Дуламсүрэн,

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч Замбалгаравын Жадамбаа,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн эрхлэгч Зоноровын Мягмаржав,

  • Эрүүл мэндийн удирдах ажилтны нийгэмлэгийн зөвлөх Лувсансамбуугийн Төмөрбаатар,

  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэгч, сувилагч Рэнцэндоржийн Туяа,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Батсүхийн Хандмаа,

  • Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Нямдоржийн Цогбадрах,

  • Эм хангамжийн байгууллагуудын холбооны тэргүүн Дашбалын Цэндээхүү,

  • Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Цогтоогийн Энхтуяа нарт тус тус хүртээв.

 

 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн зөвлөх эмч Өлзийнямын Өлзийбаатарыг шагналаа.

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн сувилагч Буриадын Оюунчимэг,

  • Хавдар судлалын үндэсний төвийн халдвар судлаач, бага эмч Цэрэндоржийн Нансалмаа,

  • ЗӨСҮТ-ийн Тархвар судлагч эмч, зоонозын өвчин судлалын эмч Цэдэнгийн Отгонцэцэг,

  • Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төвийн сувилагч Цэгмэдийн Оюун,

  • Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч Нямгаржавын Сарантуяа,

  • Арьс өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Шагдарын Оюунцэцэг,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлагч, их эмч Даваахүүгийн Байгалмаа нарыг тус тус шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Цэгмидийн Болормаа,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Дондогийн Наранцэцэг,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нян судлалын лаборант Доржийн Отгонсүрэн,

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн сувилагч Мягмаржавын Соёл-Эрдэнэ,

  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Магсаржавын Мөнгөнтуяа нарыг тус тус шагналаа.

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шагналыг ямар шалгуураар өгдөг юм бэ. хараад байхад арын хаалгаар ч аваад л байх юм. ажил хийдгүй нь ч аваад л байх юм. нам гэж гүйдэг нь ч аваад л байх юм.
2021-05-17
Шагналыг ямар шалгуураар өгдөг юм бэ.хараад байхад арын хаалгаар ч аваад л байх юм.ажил хийдгүй нь ч аваад л байх юм.нам гэж гүйдэг нь ч аваад л байх юм.жинхэнэ ажлаа хийж улс орондоо ихийг хмйж ард түмэндээ үнэнч үйлчилдэгүүд нь хоосон хоцрох юм.шалгуур үзүүлэлтүүдийг нь тодорхой болгож ажилласан жилийг нь харгалзаж үзмээр юмаа.
2021-05-15
Zochin:
Энэ Tөмөрбаатарт гавьяат өгсөн нь ямар нүдээ олсон шагнал вэ. Эрүүл мэндийн салбарт удирдлагын менежментээр бол шалгарсан хүн. Олон засгийн газарт ЭМСайдад яригдаж байсан ч шударгаар сонгогдож чадаагүй гэх үү.
2021-05-15
Чинбаяр эмч лаборант биш малаө
2021-05-15
багш:
Дэмжиж байна.
2021-05-15
Зочин:
Нямхүү төрөөс их мөнгө идсэн хулгайч
2021-05-14
Зочин:
Дэлхийд тэргүүлээд эмч нар шагнал аваад овоо тэнэг юмаа
2021-05-14
Иргэн:
Эерэг хариуг СӨРӨГ гэж бичиж МОНГОЛД ГАЙ болсон чинбаяр
2021-05-14
Чинбаяр эмч лаборант биш малаө
Nam harj shagnal ugdugiin nyamhuu emch namguu
2021-05-14
Ene lalariin shagnalaa boliocheee!!!!!!!!! Gants khun bayarlaj ijil amjilt gargasan olon khunii utam khugardag !!!!!!!! Chinburen khed show khiigeel gavyat bolood ikh khurald khavdart ter ued avakh olon mundag emch nar udalgui tetgevertee garaad uavsan daa
2021-05-14
Зочин:
Шагнагдагсдад бүгдэд нь баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.
2021-05-14
Ард:
Нямхүү эмч эмнэлэгийг эмнэлэг болгож авч явж чадаагүй хэт хувийн эрх ашиг харж мөнгөний нүдээр аргацааж байсан нь харамсалтай
2021-05-14
211 хүн нас барсан
2021-05-14
Зочин:
Дэлхийд тэргүүлээд эмч нар шагнал аваад овоо тэнэг юмаа
Зочин:
Сулдаа асгарах сувд шиг...Болж байна аа, болж байна.
2021-05-14
иргэн:
Эмч нартаа баяр хүргэе
2021-05-14
Зочиэ:
Энд ямар үзсэний сонгуулийн шоу ярьж солиорцгоодог байнаа авах ёстой шагналаа аваа биз авах ёсгүй нь үлдээ л биз улс мэдэж байгаа ш дээ хэндээ өгөхөө
2021-05-14
Зочин:
Амбасэлмаа эмч авах нь зөв Нямхүү эмчид өгөөгүй нь болохгүй болоод өгөөгүй биз дээ янз бүрийн юм их дуулдаад байсан даа
2021-05-14
nurgel:
Ulsaaraa gaviyat baatar boloh uu? Tegvel uls hugjih ym bish uu? Odoo manai ulaan chuluutiinhan bolon hog tuuj yvagchidad gaviyatiig n ugulduu!!!
2021-05-14
Чинбаяр эмчид баяр хүргэе, Нямхүү эмчид гавьяат эмчийг нь өгөхийг Баттулгаас шаардацгаая. Амбасэлмааг ямар гавьяа байгуулсан гэж шагнаад бгааг ойлгосонгүй ээ, Алтанхуягийн сонгуулийн сурталчилгааг сайн хийж өгөөрэй гэж шагнасан бололтой.
2021-05-14
Чинбаяр эмчид баяр хүргэе, Нямхүү эмчид гавьяат эмчийг нь өгөхийг Баттулгаас шаардацгаая. Амбасэлмааг ямар гавьяа байгуулсан гэж шагнаад бгааг ойлгосонгүй ээ, Алтанхуягийн сонгуулийн сурталчилгааг сайн хийж өгөөрэй гэж шагнасан бололтой.
2021-05-14
эзэн:
нямхүү эмчид өгөх ёстой шүү
2021-05-14
Зочин:
Нямхүү эмч хоцрох ёсгүй дээ.
2021-05-14
багш:
Дэмжиж байна.
Nyamkhuu shig zutgesen hun ch baikhgui dee unendee
2021-05-14
зочин:
Харин тийм, Нямхүү дарга хаана хаягдав?
2021-05-14
Зочин:
Бүгдэд нь баяр хүргэе! НЯМХҮҮ эмчийг шагнах ёстой шүү . Хошин шогийн хэдэн баячуудад хайр найргүй өгдөг цолоо цаг наргүй зүтгэж нүдээ хөхөртөл үсээ цайтал хүний өвчин шаналалтай зууралдсан хүндээ өгөх л хэрэгтэй.
2021-05-14
Нямхүү эмч яасан бэ .
2021-05-14
Иргэн:
Шагнал нүдээ олжээ
2021-05-14
ххх:
Жонхуу буухаас өмнө бөөндөж байна аа
2021-05-14
Иргэн:
Чинбаяр эмч болон бусад шагнагсаддаа баяр хүргэе.
2021-05-14