Манай улсад тархалтыг ихэсгэдэг мутаци тархсан

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.14/ хийлээ. 

 

УОК-ын эрдэмтэн судлаачдын багийн гишүүн, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа: 

 

-Sars CoV-2  вирус нь бусад вирусийн адил мутаци өөрчлөлтөд орж байна. Мутаци өөрчлөлт гэдэг нь вирус олшрох явц эсвэл нэгээс нөгөөд халдварлахдаа мутаци өөрчлөлтөд орж байдаг. Хэдий хэмжээний олон хүнд тархана төдий хэмжээний олон мутаци өөрчлөлт үүснэ гэж ойлгож болно. Sars CoV-2 вирус нь бүтцийн болон бүтцийн бус гэсэн уургийг агуулсан бүтэцтэй. Уг бүтэц дээр өнгөрсөн жил гэхэд 20 мянга орчим мутаци өөрчлөлт бүртгэгдсэн байна. Энэ олон мутаци өөрчлөлт бүгд аюултай гэвэл тийм биш. Жишээлбэл, Англи болон Өмнөд Африкт 23 мутаци, 17 амин хүчлийн өөрчлөлттэй хувилбар тархсан.

 

Одоогоор дэлхийн нийтэд анхаарал татаад буй 10 орчим вариант тархаад байна. Үүнээс сонирхлын болон анхаарал татаж байгаа гэсэн хэсэгт хуваагаад байгаа. Анхаарал татаж байгаа хэсэгт Англи, Өмнөд Африк, Бразиль, Энэтхэг хувилбар орсон. Эдгээр хувилбарууд вирусийн тархалтыг нэмэгдүүлж, эмнэлзүйн хүнд хэлбэрийг үүсгэж, дархлааны урвалыг сулруулах нь тогтоогдоод байна. Эдгээр нь маш хурдан хугацаанд тархаж өөр төрлийн хувилбарыг давамгайлж байдаг. 

 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лабораторийн 3 эрдэмтэн, судлаач нар Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж суралцан манай улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийгээд ирсэн. Судалгаандаа цаг хугацааны хувьд өөр, өөр сорьцыг авч явсан.

 

Анх манай улсад бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн хувилбар өөрчлөгдөж одоогоор B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг мутаци, эмнэлзүйг хүндрүүлдэг төрлийн мутацийг агуулж байгаа нь тодорхойлогдсон. B.1.1.46 гэсэн хувилбар нь дэлхий дахинд өргөн тархаагүй. Энэтхэг, Англи, Австрали зэрэг хэд хэдэн оронд бүртгэгдсэн. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бат:
Цагдаа юу хийж бна. Баахан бооргуй монголчууд болно шуу. Хуний эрхтэн зарах хориотой бус уу
2021-05-14
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
2021-05-14