Грек жуулчдад үүдээ нээв

img

Тавдугаар сарын 14-ний баасан гарагаас эхлэн Грек улс коронавирусийн цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн жуулчдыг нэвтрүүлэх хязгаарлалтуудын ихэнхийг цуцлаж байгаа талаар NBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Грект зөвшөөрөгдсөн вакцин тариулсан эсвэл коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай хэн бүхэн тус улс руу нэвтрэх боломжтой болж байгаа гэнэ. Түүнчлэн, өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хаалттай байсан музейнүүд өнөөдрөөс олны өмнө хаалгаа дэлгэж байна. 

 

Грек улсын орлогын багагүй хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн онд цар тахлын улмаас энэ салбарын үйл ажиллагаа бүрэн зогссон юм. Үүний улмаас тус улсын эдийн засаг өнгөрсөн оны дүнгээр найман хувийн уналттай гарсан байна. Харин ийнхүү жуулчдад хаалгаа нээн, аялал жуулчлалын салбарыг сэргээснээр эдийн засгийг хөл дээр нь босгох боломжтой гэж Грекийн эрх баригчид үзэж байгаа аж

 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ улс коронаг ялчихсан юмуу
2021-05-14