ШУУД: Маргаашаас кофе шоп, бассейн, фитнесс, сургалтын төвийн үйл ажиллагааг нээнэ

УОК-оос мэдээлэл хийж байна. Маргаашаас зарим салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхээр болжээ. Үүнд:
-Кофе шоп /50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ./
-Сургалтын төв /10 хүртэл хүнтэй/
-Фитнесс, иог /50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ./
-Бассейн /50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ./
Мөн дараагийн шатанд шаардлага хангасан зочид буудал, амралтын газрыг нээхээр төлөвлөж байгаа юм байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн 92 хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан байна. Ингэхдээ давтан тунтай иргэдэд үйлчлүүлэх юм байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ