С.Ганбаатар: Сү.Батболдтой хариуцлага тооц

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Гишүүн М.Оюунчимэг "Оюутолгойн гэрээг улс төрийн хоол, попордог сэдэв болгодгоо болих хэрэгтэй. Бид баялгийн үр ашгийг хүн бүр хүртдэг байлгахад анхаарах нь чухал. Оюутолгойд Эрдэнэт шиг хот байгуулах, ажиллаж буй иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн асуудалд хэрхэн анхаарч байгааг асуумаар байна. Оюутолгойн татварын маргаантай холбоотой асуудал юу болж байна вэ" гэсэн асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Бид далд уурхайн бүтээн байгуулалтын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа эсрэг нэхэмжлэлдээ дурдсан. Арбитрын маргаан 2023 он хүртэл үргэлжлэхээр байна. Бид татварын 1 их наяд 24 тэрбум төгрөгийг Монгол Улсын төрийн дансанд авч, иргэддээ дэмжлэг болгон олгосон. Арбитрт маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа тусдаа, 92-р тогтоолын хэрэгжилт мөн тусдаа гэж ойлгох хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Гүний уурхайн төсөл хэрхэн явж байна вэ? Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд ямар ч эрх мэдэлгүй байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-2022 онд Оюутолгойн гүний уурхайн ажлуудыг үе шаттай үргэлжлүүлж байгаа. Цаашид төсөл үргэлжлэхийн хэрээр зардал нэмэгдээд яваад байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. Өнгөрсөн өдрүүдэд Х.Нямбаатар сайд, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн сайн ажилласны үр дүнд сөрөг нэхэмжлэлийг олон улсын шүүхэд явууллаа. Сү.Батболд биднийг төлөөлж гарын үсэг зурахдаа дайсны талд урвасан. Өнөөдөр Сү.Батболдыг Тусгай хяналтын дэд хорооноос нь авч хаяач. Ардын намынхан барьцаалагдсан уу. Ц.Анандбазарыг хууль, шүүх дээр ямар ч шийдвэр гаргаагүй байхад сошиалд шуугисны төлөө намаасаа хөөлөө. Гэтэл Сү.Батболд Оюутолгой гэрээ байгуулахдаа бусдадаа нийлж ард түмнээсээ урвасныг таван улсын шүүх тогтоосон. Сү.Батболдодоо хариуцлага тооцож, МАН-аасаа хөөгөөч ээ? хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ