Америкийг бензингүй болгосон хакерууд Тошиба руу халджээ

img

Японы Тошиба компанийн Европ дахь салбар Darkside бүлэглэлийн хакерын халдлагад өртсөн талаар NHK телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тошиба компанийн Франц дахь салбараас менежментийн ажил, шинэ бизнес төслийн тухай мэдээлэл зэрэг нийт 740 Гб гаруй хэмжээтэй мэдээлэл алдагдсан байна. Одоо Японы корпораци болсон хэргийг шалгаж байгаа талаар NHK телевиз мэдээлжээ. 

 

Тошиба руу халдсан энэ бүлэглэл нь Америкийг "бензингүй болгосон" хакерууд юм. Өнгөрсөн долоо хоногт Darkside бүлэглэлийн хакерууд АНУ-ын баруун эргийн шатахууны гол нийлүүлэгчдийн нэгд тооцогддог Colonial Pipeline компанийн системд халдан, мэдээллүүдийг нь нууцлан, ашиглах боломжгүй болгон улмаар мөнгө нэхсэн. Энэхүү цахим халдлагын улмаас газрын тос дамжуулах хоолойн ажил бүрэн зогсож, улмаар энэ сул зогсолтоос үүдэн Америкийн олон мужид шатахуун түгээх станцууд бензингүй болж, түр хугацаанд хаагдсан юм. 

 

Энд дуулгахад, DarkSide хакерын бүлэглэлийн тухай мэдээлэл тун хомс. Анх 2020 оны наймдугаар сард үйлдлүүд нь бүртгэгдэж байсан. Энэ бүлэглэл цахим гэмт хэрэг үйлдэн олсон орлогийнхоо хэсгийг буяны үйлсэд зарцуулдаг гэх бөгөөд вэб сайт дээрээ хандив өргөснийг гэрчлэх хэд хэдэн баримтын зургийг байршуулжээ. Саяхан байгуулагдсан гэгдэх энэ бүлэглэлийг туршлагатай цахим гэмт хэрэгтнүүдээс бүрддэг нь илт гэж шинжээчид үзэж байна. Энэ бүлэглэлийг Орос эсвэл орос хэлээр ярьдаг өөр нэг орных гэсэн таамаглал бий. Учир нь DarkSide-ийн хакерууд орос хэл дээрх сайтууд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд дахь компаниуд руу халдлага үйлддэггүй гэнэ.

АНУ-ын найман мужид ШТС бензингүйн улмаас хаагджээ

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Шилийн сайн эрчүүдэд амжилт хүсье.Баялгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцдэг бололтой. Зөв юм хийж байна.
2021-05-16