Улаанбаатарт 17 хэм дулаан байна

img

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

 

2021 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:        

 Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигчичээд байх юм.:
ОХУ-ын сайтаар нарны соронзон шуурга 5-р сарын 12- 17-нд хамгийн хүчтэй дэлхийд нөлөөлж байна гээд байх юм. Манай энэ чиглэлийн байгууллагууд нүдэн балай чихэн дүлий дүмбэ л байх юм. Настай болон зүрх толгойн өвчтэй хүнд нөдөөлнө гээд л ард иргэддээ мэдэгдээд байх юм.
2021-05-15