ШУУД: Шинээр 553 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 орчим хүнээс шинжилгээ авахад 553 хүн халдвар авсан нь батлагдлаа. Ингэснээр нийт халдварын тоо 48 101 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын 516 нь Улаанбаатар хотод бол 37 нь орон нутагт байна. 

 

Эмнэлэгт 4327 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 106-ын биеийн байдал маш хүнд байгаа бол 517 нь хүнд, 1443 нь хүндэвтэр, 2261 нь хөнгөн буйг мэдээллээ. Харин 1234 хүн эдгэсэн байна. Эмнэлгээс 504, гэрийн хяналтаас 730 хүн гарчээ.

 

Энэ хугацаанд таван хүн халдварын хүндрэлээр нас барлаа. 78-82 насны хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ