Вакцины тухай ТАВАН асуултын ХАРИУЛТ

img

 

Анагаах ухааны доктор Д.Мандахнаран вакцины тухай зарим асуултад хариулт өглөө.

 

-Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох уу?

-Судалгаанд хөхүүл эмэгтэйчүүдийг хамруулаагүй. Гэхдээ Хятадын өвчний хяналт, сэргийлэлтийн төв ямар ч вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэдгийг өөрийнхөө албан ёсны мээдэлэлдээ бичсэн байдаг. Мөн вакцин хийлгэсний дараа жирэмсэн болсноо мэдсэн бол таслах шаардлагагүй гэсэн зөвлөмж бий.

 

-Вакцин хийлгэсний дараа сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдлөө гэсэн таамаг байна. Ийм нөлөөлөл байх уу?

-Судалгааны үр дүнд тийм зүйл дурдагдаагүй. 

 

-Вакцин хийлгэснээс хойш толгой өвдлөө гэсэн зовиуртай хүмүүс байна. Энэ өвдөлт хэд хоног үргэлжлэх үү?

-Ихдээ 14 хоног үргэлжлээд зүгээр болох ёстой.

 

-Вакцин хийлгэснээс хойш даралт байнга нэмэгддэг боллоо гэсэн асуултад ямар хариулт өгөх үү?

-Сэтгэл санаатай холбоотой урвалууд бүртгэгдэж байна. Вакцин хийлгэсэн гэж бодохоор зүрх дэлсэх ч юм уу, дотор эвгүйрэх тохиолдол байна. Хэрвээ даралт ихсэж байгаа бол бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй. 

 

-Вакцины хариу урвал гэж юу вэ?

-Хариу урвал, урвал хүндрэл гэж хоёр өөр үйл явц. Хариу урвал вакцин хийлгэснээс хойш 7-14 хоногт хөнгөн илрээд арилна. Харин энэ хугацаанаас удаан үргэлжилж, хүндэрсэн тохиолдолд урвал хүндрэл гэсэн үг. Энэ бол маш цөөн бөгөөд эмнэлгийн байгууллагад хандах ёстой. Харшлын урвал бол эхний 15 минутад илэрдэг. Синофарм вакцинд харшлын урвал бүртгэгдээгүй. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, 1, 2 тунгаа хийлгэсэн бол маскаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг уриалж байна. Ковидгүй зуны төлөө иргэн бүр хичээцгээе.
2021-05-16
Астра зенека вакциний 2 дах тунг хэд хоногийн дараа хийдэг вэ
2021-05-15
Зочин:
Энэ Хятад вакциныг үхтэл хамгаалах юмаа. Сайн муутай нь үнэнээр нь хэлээд хянаад сайжруулалтанд нь тусгуулаад явбал яасын. Өөрсдөө үйлдвэрлэчихсэн юм шиг, судалгаа шинжилгээг нь хийчихсэн юм шиг өмнөөс нь ярьж тайлбарладагаа болих хэрэгтэй. мэдэгдэж байгааг нь л мэддэг байцгаая л даа. Нялх биетэй эмэгтэйг нас барангуут яасан ч хурдан дүгнэлт гаргадагийн, хурдан илрээсэй хэлээсэй гэсэн хүн амины хэргүүдийг болохоор 21 хоногт шүүх эмнэлгийн дүгнэлт гарна гээд ам хааж, дараа нь тэрийг хэн ч сураглахгүй богодог биз дээ.
2021-05-15