ШУУД: Шинээр 541 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.16/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 541 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 48 642 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт, байна. Тодруулбал, Орхонд 15, Сэлэнгэд 1, Өвөрхангайд 9, Говь-Алтайд 2, Архангайд 1, Баян-Өлгийд 2 тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1306 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 40 900 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 207 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 27-нд 74 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 6-нд 64 настай эмэгтэй онош батлагдсан
Өнөөдрийн байдлаар 4256 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2220 хүн хөнгөн, 1406 хүндэвтэр , хүнд 527, маш хүнд 103 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ