Сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж дууслаа

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.


Ийнхүү нийт аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.

 

Эх сурвалж: СЕХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сонгуулиа бушуу өгөөд бузрын хэрүүлээс салмаар байна. Сонгуулиар далимдуулж улс төрчид иргэдийн тархийг сайн угааж манкурт болгодог жамтай
2021-05-17
Зочин 966:
хүрэл сүх өөрийгөө дэмжих юм байна. Энэ сонгууль бидэнд их гай авчирна. Манан сөнөтүгэй
2021-05-16
Zuv
2021-05-16
БИД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ДЭМЖИХГҮЙ УЧРААС СҮНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ. МАН СОНГУУЛИАР ДАНДАА ХУЛГАЙ ЛУЙВАР ХАМГИЙН МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ХИЙДЭГ ТУЛ БИД СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ. СОНГУУЛЬ ХИЙСЭН ЛУЙВРЫН ДОР НЭГМУУ ЦЭРГИЙН БАГА ДАРГЫГ БИД ХЭЗЭЭЧ ДЭМЖИХГҮЙ. МОНГОЛЧУУД СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ.
2021-05-16
Zuv