ШУУД: Шинээр 533 тохиолдол батлагдаж, 1065 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.17/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 533 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 49 175 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 490 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт, 6 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Төв аймагт 2, Орхонд 1, Өвөрхангайд 4, Архангайд 2, Завханд 2, Говь-Алтайд 2, Ховд 1 тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1065 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 41 844 болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 214 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4087 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2100 хүн хөнгөн, 1378 хүндэвтэр , хүнд 494, маш хүнд 115 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ