Коронавирусийн халдвараар нийт 214 хүн нас бараад байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.17/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 214 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 04-нд 56 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 13-нд 51 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 19-нд 79 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 07-нд 63 настай эмэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 03-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 27-нд 61 настай эрэгтэй онош батлагдсан
-
Тавдугаар сарын 10-нд 57 настай эрэгтэй онош батлагдсан
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ