Хөвсгөл, Дундговь, Баян-Өлгий аймгийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдана уу

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.17/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8302 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 778 612, хоёрдугаар тунд 643 691 хүн хамрагдсан байна. Хөвсгөл, Дундговь, Баян-Өлгий аймгийн иргэд вакциндаа хамрагдах идэвх муу байна. Тиймээс тус аймгийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдана уу.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ