Мьянмарын гоо бүсгүй цэргийн дэглэмийг эсэргүүцэв

img

Хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийн эргэлт гарсан Мьянмарын гоо бүсгүй "Miss Universe 2021" тэмцээний үеэр цэргийн дэглэмийг эсэргүүцжээ. Бүсгүй цэргийн дэглэмийнхэн эрх мэдлийг булаан авсан эх орныг нь дэмжихийг дэлхий нийтэд уриалсан талаар Ройтерс мэдээлжээ.

 

"Манай улсын хүмүүсийг өдөр бүр цэргийнхэн буудаж, иргэд амиа алдаж байна. Хүн бүрийг Мьянмарын төлөө ярихыг уриалъя. Мьянмарыг төлөөлөн Miss Universe тэмцээнд оролцож байгаагийн хувьд чадах хэмжээндээ л дуу хоолойгоо хүргэлээ" хэмээн Мьянмарын гоо бүсгүй Тузара Уинт Лвин мэдэгджээ. 

 

Тузара Уинт Лвин сүүлийн шатанд шалгарч чадаагүй ч үндэсний хувцасны төрөлд шилдгээр тодорсон байна. Тэрбээр үндэсний хувцасны үзүүлбэрийн үеэр "Мьянмарын төлөө залбирна уу" гэсэн бичиг өргөжээ.

 

Тузара нутагтаа нийгмийн идэвхтэн гэдгээрээ алдартай бөгөөд цус цэргийн эргэлтийн эсрэг олон эсэргүүцлийн жагсаалд оролцож, хүмүүнлэг ардчилсан хөдөлгөөнийг дэмждэг гэнэ. Түүнчлэн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд бүхий л хадгаламжаа хандивлаж байжээ. 

 

Энд дуулгахад, Мьянмарт хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн эргэлт хийж, тус улсын Ерөнхийлөгч болон төрийн зөвлөх Аун Сан Су Жи зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчилсан юм. Цэргийн эргэлтийн дараа Мьянмарт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар хүчнийхэн жагсаал цуглааны үеэр энгийн иргэдийн эсрэг зэвсэг ашиглаж байгаагийн улмаас 800 гаруй хүн амиа алджээ.

 

Мьянмар: Цэргийнхний түрэмгийлэл үргэлжилж, иргэд зэвсэг барин тэмцэж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ