МУГТ Н.Төгсцогтын тулаан цуцлагджээ

img

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт WBV холбооны бүсийн аваргын төлөө Мексикийн боксчин Луис Альберто-той энэ сарын 29-нд тулалдах байсан.

 

Уг тулааныг шууд дамжуулах эрхийг Монголын нэг телевизэд үнэгүй өгөх болсноо зарлаад байсан билээ. Тэгвэл түүний энэ сарын тулаан цуцлагджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу, Тавдугаар сарын 29-нд байсан тулаан маань цуцлагдлаа. Гэхдээ долдугаар сард аваргын бүсийн төлөө тулалдахаар болсон шүү” гэж бичжээ.

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ