ВИДЕО: М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж шүүх шийдвэрлэжээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. эхэлсэн.АН-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан.
Шүүх бүрэлдэхүүн М.Тулгат даргатай АН-ын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна. М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын экс дарга С.Эрдэнийн нэрийг дэвшүүлж, СЕХ бүртгэж аваад байгаа билээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ