Ч.Өнөрбаяр: Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй гэдгийг шүүхийн шийдвэр нотоллоо
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс АН-ын тамганы маргааныг М.Тулгатын талд шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хэний нэр байна. Тэр талд тамга үйлчилнэ. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр байгааг шүүх шийдвэрлэлээ. Одоо хуульзүйн маргаан эцэслэгдсэн. Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй гэдгийг шүүх холбогдох шийдвэрээрээ нотоллоо. АН ардчиллыг дэмждэг. Тиймээс АН-аас дэмждэг бүх хүнийг нэгдэж ажиллахыг уриалж байна гэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ