Путин, Ши Жинпин нар цөмийн эрчим хүчний объектын барилгын ажлыг нээнэ

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар тавдугаар сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр болох, цөмийн эрчим хүчний объектын барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцоно. гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. 

 

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньиний мэдэгдсэнээр цөмийн эрчим хүчний салбар дахь Орос-Хятадын төслийг эхлүүлэх ёслолын ажиллагаанд хоёр орны төрийн тэргүүн тавдугаар сарын 19-ний өдөр цахимаар холбогдон оролцох аж.

 

Барилгын ажлын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон объектын нэрний талаар Хятадын тал мэдээлээгүй байна.

 

Энд дуулгахад, 2019 оны гуравдугаар сарын долооны өдөр Бээжин хотноо Росатом болон хятадын үндэсний цөмийн корпорацийн төлөөлөгчид Тяньванийн атомын цахилгаан станцын долоо болон наймдугаар блокуудыг барих ерөнхий гэрээнд гарын үсэг зурж байлаа. Харин энэ оны гуравдугаар сард Росатомын тэргүүн Алексей Лихачев "Россия 24" сувагт ярилцлага өгөх үеэрээ "Тяньванийн атомын цахилгаан станцын долдугаар блокын эхний бетоныг тавдугаар сард тавихаар төлөвлөсөн" хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ