ШУУД: Шинээр 349 тохиолдол батлагдаж, 877 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.18/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 7791 сорьцод шинжилгээ хийснээс 349 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 49 524 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  318 нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт, 6 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Тодруулбал, Орхонд 8, Сэлэнгэд 1, Өвөрхангайд 3, Дорноговьд 2, Завханд 1, Говь-Алтайд 7, Увс аймагт 1 тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 877 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42 721 болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 221 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 3870 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1879 хүн хөнгөн, 1364 хүндэвтэр , хүнд 523, маш хүнд 104 хүн байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

UU SDAAA:
SONGUULI DUHUHUUR ODOO INGEED HUN UHEHEE BGD, AIMAAR UM BOLNO ZUGEER, SHOW CH IHELLEE DEE HAHAHA
2021-05-18
умш умш сайн хараад умш
2021-05-18
Хэдэн хүнд шинжилгээ хийснээ яагаад хэлэхгүй байна вэ?
2021-05-18