Монголчуудын 86 хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тундаа хамрагдлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.18/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 19 374 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 792 657 хүн  буюу 86 хувь, хоёрдугаар тунд 651 588  хүн буюу 31 хувь хамрагдсан байна. 

 

Хөдөө орон нутагт дархлаажуулалт идэвхтэй үргэлжилж  байгаа. Отор нүүдлээр яваа малчдыг явуулын цэгээр дархлаалж байна. Зарим тохиолдолд 200-300 км газар явж вакцинжуулж байгаа. 

 

 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ