"Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчлөгчдийн тоо буураагүй"
2021-05-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.18/ хийлээ. 

 

Доктор А.Амбасэлмаа: 

 

-Манай улс цар тахлын бүхий л үе шатыг дамжин өнөөгийн түвшинд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан гэсэн үе шатанд байгаа. Энэ үед тархалт ихтэй учраас хүндрэл, нас баралт явагддаг. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 86 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Халдвар хүн амын дунд өргөн тархсан энэ үед аль болох хохирол багатай давахын тулд нийтээрээ тэмцэх ёстой. Хүн амын дунд халдвар өргөн хүрээтэй тархахаар хүндрэл явагддаг. Тухайлбал, эмчлүүлж байгаа хүмүүсийн 51-55 хувь нь хүндэвтэр, нэн хүнд гэсэн зэрэгт шилжиж байна. Энэ нь тархалт ихтэй байгаагийн гол үзүүлэлт. Улаанбаатар хотод 51,5-аас дээш хувь нь  хүндээс хүндэвтэр зэрэгтэй байгаа. Халдварын хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд манай улс зорьж ажиллаж байна. Бид боломжийн хэрээр цар тахлын үе шатанд тохирсон хариу арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Монгол Улс дэлхий дахинаа цар тахал бүртгэгдсэн цаг үеэс эхлэн арван сар барьж чадсан. Тиймээс нийт хүн амын дунд тархсан энэ үед иргэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран түрүүчийнх шиг ээ хүн бүр хичээж ажиллах цаг нь болсон байна. Цар тахлын вирусээс хэн ч бултаж чадахгүй. 

 

Иргэд вакцин хийлгэсний дараа алдаа гаргаж байна. Нэг хоёрдугаар тунгийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барих хэрэгтэй. Вакцины бүрэн тун авсны дараагаар дархлал тогтох 14-21 хоногийн хугацаанд халдвар хамгааллын арга хэмжээгээ авч хэрэгжүүлж  байх хэрэгтэй. Вакцин тариулсан хүн дархлаа тогтоогүй байхдаа халдварт өртөх өндөр эрсдэлтэй. Мөн вакцин хийлгэснээр халдвараас сэргийлэхээс гадна хүндрэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой. Халдварын тархалтыг буурсан гэж тайвшрах болоогүй. Лабораториор батлагдсан тохиолдол буурч байгаа. Харин шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгчдийн тоо буураагүй. Дахин өвчлөх эрсдэлтэй хүний тоо буураагүй. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин