ҮСХ: 2031 онд Монгол Улсын хүн ам 4 саяд хүрнэ

img

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараагаар нь Хүн амын тооллогын дүнгийн талаар танилцуулав. 2020 оны тооллогыг хосломол аргаар зохион байгуулсан байна. Монгол Улсын 3296 826 иргэн 2020 онд тоологджээ. Гадаадад 6 сараас дээш 122301 иргэн оршин сууж байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны дундаж  2.2 хувьтай гарчээ. 2015 онд гаргасан хэтийн тооцоогоор  2031 онд Монголын Улсын хүн ам 4 сая хүрэх тооцоог ҮСХ-ноос гаргажээ. Нийт хүн амын 56.6 хувь нь 18-59 насныхан байна. ҮСХ-ны дарга Б.Батдаваа гишүүдийн асуултад хариулав. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

 

-Байшин, орон сууцны насжилт тоолох шаардлагатай юу? Ач холбогдол нь юу вэ? Хүн амын ажил эрхлэлт муу байгаагийн шалтгаан юу байна. 

 

-Хамгийн сүүлд 1969 онд байшин, орон сууцны тооллого явуулсан байгаа. Байшин, орон  сууцны насжилтийг тоолсон. 2021 оны нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 6.1 хувьтай нэмэгдсэн байгаа. Албан бус хөдөлмөр эрхлэлт цар тахалтай холбоотой буурсан. 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

 

-Орон сууцыг тоолохоос илүү хүн амын амжиргааны түвшинд хамаарна. Гаргасан дүгнэлтийг амьдралд хэрэгждэг бодлого гаргах хэрэгтэй байна. 

 

Ийнхүү хүн амын тооллогын дүнг байнгын хороо сонслоо. 

Н.Нягт 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аүа:
3 сая 360 мянга болж бна гэсэн яасан бэ
2021-05-18
Статистикийн энэ тоо үнэн байж болзошгүй, бусад нь худлаа гэдгийг тэд мэднэ
2021-05-18
баахан гуйлгачингуудын тоо нэмэгдэх биз.
2021-05-18