Найман аймагт түймэр гарах эрсдэл НЭН АЮУЛТАЙ түвшинд байна

Өнөөдрийн байдлаар Завхан, Хөвсгөл, Булган, Дархан, Эрдэнэтийн ихэнх нутаг, Төвийн хойд, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр түймэр гарах эрсдэл НЭН АЮУЛТАЙ түвшинд байгааг анхааруулж байна. Түүнчлэн Увсын төвийн нутаг, Хөвсгөлийн хойд, Булганы баруун, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн өмнөд, Дорнодын зүүн хэсгээр түймэр гарах эрсдэл АЮУЛТАЙ түвшинд байна.
Иймд хаврын хуурайшилтай энэ үед иргэд, олон нийтийг түймрийн аюулаас урьдчилан сэрэмжилж, анхаарал болгоомжтой байх, ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ