Шилдэг сэтгүүлчийг 3 000 000 төгрөгөөр урамшуулна
2012-01-20

“Coal Mongolia 2012” чуулга уулзалтын хүрээнд Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn-ий нэрэмжит нүүрсний салбарын тухай шилдэг нийтлэл шалгаруулах “Шилдэг сэтгүүлч” уралдааныг зарлаж байна. Нүүрсний салбарт тулгамдсан асуудлыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөж, улмаар уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах,  сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, бүтээлийн чанар чансааг сайжруулах, олон нийтэд зөв мэдээ мэдээллийг хүргэх зорилготой Mining.mn-ий нэрэмжит уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлчид 2011 оноос хойш хэвлэн нийтлүүлсэн нүүрсний салбарын тухай дүн шинжилгээ бүхий асуудал дэвшүүлсэн 2-оос дээш бүтээлээр оролцох боломжтой. Хэвлэлийн хүрээлэн, ЭБЭХЯ, АМГ, Mining.mn-ий мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг шалгаруулалтыг явуулж, шилдэг нэг бүтээлийн эзнийг 3 000 000 төгрөгөөр шагнах болно. Уралдаанд материалаа ирүүлэх хүсэлтэй сэтгүүлчид 2-р сарын 1-ний дотор Баруун дөрвөн зам, МҮЭСТО-ны  200 тоот өрөөнд ирүүлнэ. Сонины бүтээлийг хэвлэлд гарсан эх хувиар болон файлаар авчирна. Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, байгууллагын нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байна.
Shuud.mn
Сонин хачин