ГХЯ: Израил улсад байгаа монгол иргэдтэй тогтмол холбоотой байгаа

img

Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгчээ. Мөн Израил улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгдсэн байна.

 

 

Одоогийн байдлаар Израил, Палестины мөргөлдөөний улмаас манай иргэд хохирсон, өртсөн тохиолдол байхгүй. ЭСЯ-наас иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, яаралтай тохиолдолд ЭСЯ, Өргөмжит консултай холбогдохыг анхааруулаад байна.


Тус улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ энэ иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг Истанбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна. Эдгээр иргэн эх орондоо буцах шалтгаан нь нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоогүй болно.

 

Эх сурвалж: ГХЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эхлээд монгол иргэдтэй тогтмол холбоотой байгаа гэснээ эцэст нь холбоогүй гэх юм. Сэтгүүлч юу л бичээд бна даа.
2021-05-19