ШУУД: Шинээр 575 тохиолдол батлагдаж, 865 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.19/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 9023 сорьцод шинжилгээ хийснээс 575  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 50 099 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  492 нь Улаанбаатар хотод, 78 нь орон нутагт, 6 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна.  Тодруулбал, Орхонд 8, Дархан-Уулд 1,  Сэлэнгэд 13, Төв аймагт 33, Архангайд 6, Говь-Алтайд 4, Өвөрхангайд 10, Дорнод 1, Ховд аймагт 1 тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 865 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43 586 болж байна. Коронавирусийн халдварын улмаас зургаан хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 227 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 3854 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1899 хүн хөнгөн, 1359 хүндэвтэр , хүнд 497, маш хүнд 99 хүн байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ