ВИДЕО: Палестинчууд еврей охидыг хүчирхийлэхийг уриалжээ

Израиль, Палестины сөргөлдөөн тавдугаар сарын 10-наас хурцдаж, талууд өдгөө дайны байдалтай, харилцан пуужин болон агаарын цохилт хийсээр байгаа юм. 

 

Палестинчуудыг дэлхийн олон оронд дэмжиж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн дотор тавдугаар сарын 17-ны өдөр Лондон хотын хойд хэсэгт палестинчуудыг дэмжсэн машинтай жагсаал болжээ. Харин энэ үеэр цочирдмоор уриалга гарсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, авто жагсаалын үеэр нэгэн оролцогч чанга яригчаар "Еврейчүүдийг чөтгөр аваг! Тэдний охидыг хүчиндэцгээ!" хэмээн хашгирч байсан нь үйл явдлыг буулгасан дүрс бичлэгт үлджээ. Энэ дүрс бичлэг Твиттер хуудаснаа нийтлэгдсэн байна. Цагдаагийнхан энэ үйлдлийн дараа дөрвөн эрэгтэйг олон нийтийн хэв журам зөрчсөн хэргээр саатуулжээ. Түүнчлэн Лондон хотын эрх баригчид дээрх этгээдийн үг яриаг "цочирдмоор, байж болшгүй үйлдэл" хэмээн нэрлэсэн байна.

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Палестины бүлэглэлүүд Израиль руу пуужин харваж эхэлсэн бөгөөд үүний хариуд Израилийн тал 5000 бэлтгэл цэргээ дайчилж, "Ханын харуулууд" ажиллагааг эхлүүлсэн юм. Мөргөлдөөн одоо хүртэл үргэлжилж, Палестин 217 хүнээ алдсан бол Израилийн 10 гаруй хүн сөргөлдөөний үеэр амиа алдсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дайн эхлэхэд маш амархан монголчуудаа ....
2021-05-19