Д.Нарангэрэл: Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр нь юм

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.19/ хийлээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл:
-20-р зууны анагаахын шинжлэх ухааны арван том ололт бий. Түүний нэгээр вакцин албан ёсоор бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнөөс сэргийлэх шидэт ерөндөг. Хэрэв вакцин байхгүй байсан бол дэлхийн 6 тэрбум хүний тал нь байхгүй байх байсан. Тиймээс хамгийн чухал нь вакцин буюу дархлаажуулалт гэж үздэг. Вакциныг нээснээс хойш дэлхийн хүн төрөлхтөн 230 гаруй жил хэрэглэж байна. Үүний ачаар жилдээ 2 сая гаруй хүүхдийн амь насыг аварч байгаа. Хэрэв халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр нь юм. Тиймээс бороотой үед шүхэргүй гарвал ямар байдалд хүрэх нь ойлгомжтой.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ