Орос, Хятад хоёр атомын цахилгаан станцын блокуудыг барих ажлаа эхлэв

Хятадын Атомын цахилгаан станцуудад зориулсан шинэ эрчим хүчний блокуудыг барих ажил өнөөдөр эхэлж байна. Эхний бетоныг тавих зөвшөөрлийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жинпин нар цахимаар холбогдож өгөх юм. Ингэснээр энэ нь ОХУ, Хятадын хоёр талт харилцааны энэ жилийн анхны ажил болно гэж Вести мэдээлжээ.
Оросын шинэ реакторууд бүхий блокууд Хятадын зүүн хойд хэсэгт байх Тяньвань болон Сюйдапу хоёр станц дээр босох бөгөөд энэ хоёр төслийг хоёуланг нь Росатом хэрэгжүүлж байгаа аж.
Тяньванийн Атомын цахилгаан станцын тухайд энэ нь Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон объект юм. Энд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн дөрвөн эрчим хүчний блок ажиллаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ