Сөүл: Хаягдал уснаас их хэмжээний виагра олджээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын хаягдал уснаас бэлгийн чадавх сайжруулах бэлдмэл асар их хэмжээгээр олдсон талаарх судалгааг Scientific Reports сэтгүүл нийтэлжээ.
Судлаачдын өгүүлснээр, Сөүлийн бохир усны шугмаас олдсон виаграны хэмжээ Брюссель, Копенгаген хотуудынхаас 3-4 дахин их байсан гэнэ. Цэвэршүүлэх станцууд бохирдлыг бүрэн цэвэрлэж чадахгүй байх хэмжээний асар их виагра илэрсэн гэж судлаачид онцолсон байна.
Судалгаагаар, өнгөрсөн амралтын өдрүүдэд бэлгийн чадавх сайжруулах бэлдмэлийг хүмүүс ихээр хэрэглэсэн нь тогтоогджээ. Тэр дундаа Сөүлийн шөнийн амьдрал буцалж байдаг дүүргүүдэд хотын бусад хэсгүүдээс 31 хувиар их виагра ашигласан нь тогтоогдсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ