Цахим орчинд иргэдийг залилах гэмт хэрэг ихсэж байна

img

 

Цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

 

Булган аймагт эхнэрээ 17 удаа хутгалж алсан хэрэг гарчээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Задлан шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Салсан нөхөр нь гэх хүн эхнэрийнхээ амь насыг онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Тухайн үед хүүхэд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаж байна.

 

Өчигдөр Богдхан ууланд  26 настай эрэгтэй амиа хорлож нас барсан гэх мэдээлэл ирсэн. Энэ үнэн үү?

 

-Хан-уул дүүргийн 11-р хороо, Ханбогд амралтын орчимд уулын ургаа модноос хүн өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Тус дүүргийн 1-р хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

 

Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн багш шатнаас унаж амь насаа алдсан уу

 

-Гурван давхрын аваарын шатнаас унаад, эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж очоод хагалгаанд орж амжилгүй нас баржээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тус сургуулийн багш ажилтай хүн байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цонхоор хүн түлхсэн гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

 

Дуучин М.Нарантуяагийн биед халдсан хэрэг гарсан. Энэ хэргийн шалгаж байгаа юу?

 

-Өчигдөр 12 цагийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1-р хэлтсээс тодруулахад одоогоор гомдол мэдээлэл өгөөгүй байна гэсэн. Түүнээс хойш гомдол мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй.

 

Цар тахлын нөхцөл байдлын энэ үед гэмт хэргийн гаралт ямар байна вэ?

 

-Хөл хорионы үед гэмт хэргүүд буурсан. Хулгай, зам тээврийн осол, иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд бүгд буурсан. Амиа хорлолт, золгүй байдлаар нас барж байгаа асуудлуудыг шууд цар тахалтай холбон тайлбарлах боломжгүй. Энэ асуудалд судалгаа хийж байна. Гэхдээ цахим орчинд иргэдийг залилах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг өссөн. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ