Олон улсын өрхийн эмч нарын өдөр тохиож байна

Олон улсын өрхийн эмч нарын холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол улс Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаалаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг тэмдэглэж иржээ.
Коронавирус /КОВИД-19/-ийн өвчний дэгдэлт өндөртэй энэ цаг үед Монголын эрүүл мэндийн салбарын ачааг үүрэлцэж, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй Монголын өрхийн эмч нартаа талархал илэрхийлье.
Коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал эрс нэмэгдэж, тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хариу арга хэмжээг авч байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар КОВИД-19 өвчтэй хүнийг эмчлэх, тандалт судалгааг явуулах, гэрээр хянах зэргээр томоохон үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Монголын өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон нь үндсэн тусламж үйлчилгээгээ тасалдуулахгүй үзүүлж, мөн коронавирусын цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээг зохион байгуулан анхан шатанд манлайлан ажиллаж буйд дахин талархал илэрхийлье.
Монголын өрхийн эмнэлгийн нийт эмч, сувилагч, ажилтан албан хаагч нартаа Дэлхийн өрхийн эмч нарын өдрийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн цагийн төлөө хамтдаа хичээж буй танд баярлалаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ